АНУ-ын эрдэмтэд жил бүр зохиогддог Америкийн геологийн нийгмийн уулзалтын үеэр 2018 онд хүчтэй газар хөдлөлтийн тоо нэмэгдэх аюултай байгаа гэж мэдэгджээ. Эрдэмтдийн мэдээлж буйгаар ирэх онд манай гараг дээр 7 магнитудаас дээш хүчтэй дор хаяж 20 газар хөдлөлт болох өндөр магадлалтай байгаа гэнэ.

Газар хөдлөлтийн идэвх нэмэгдсэн нь дэлхийн тэнхлэгээрээ эргэх хурд удааширсантай холбоотой. Энэхүү зүй тогтлыг тэд ХХ зууны хүчтэй газар хөдлөлтүүдийг судалсныхаа дараа илрүүлсэн байна. Тодруулбал дэлхийн эргэлт удаашрахаар газар хөдлөлтийн тоо хоёр дахин нэмэгддэг юм байна.

Гэхдээ үүний цаад шалтгаан нь тодорхойгүй байна.

Өнгөрч буй 2017 онд хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болсон юм. Иранд л гэхэд 350 хүний амь насыг авч одсон газар хөдлөлт болсон бол Мексик 300 хүн газар хөдлөлтөөр амиа алджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн