АНУ-ын жижиг үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ хулгайд алддаг. Америкчууд ажил олгогчдоосоо 50 тэрбум доллар хулгайлдаг байна. Ийм гэмт хэргийн нийт хохирол нь 50 тэрбум долларт хүрдэг гэж Statistic Brain төв мэдээлжээ. Hiscox байгууллагын хийсэн сүүлийн судалгаанд Америкийн компаниуд ажилтнуудынхаа хийдэг хулгайнаас болж тус бүр $1.13 сая орчим доллар алджээ. Жижиг, дунд бизнесийнхэн хулгайн 68 хувийг зогсоож чадаагүйгээс өнгөрсөн онд ойролцоогоор 290 мянган долларын хохирол амссан байна. Хулгайчид голдуу компанийн итгэлтэй хүмүүс байжээ.

Судлаачид АНУ-ын Холбооны шүүхийн авч хэлэлцсэн 400 тохиолдлын мэдээг судлан үзэхэд шүүхэд гомдол гаргасан байгууллагууд дунд улсын болон хувийн корпорациуд, бүрэн бус эрхтэй компани мөн улсын болон хотын захиргааны байгууллагууд багтжээ. Хэргийг ангилж үзэхэд хамгийн их дэлгэрсэн нь залилан байсан аж. Энэ нь нийт хэргийн гуравны нэгийг эзэлжээ. Залилангийн 70 хувь орчим нь зуугаас бага ажилтантай компаниудад гарсан гэнэ.

Байдал ийм түгшүүртэй байгаа ч  жижиг бизнес эрхлэгчдийн зөвхөн нэг хувь нь л гэмт хэргийн заналхийлэлт буюу бүдүүлэг халдлагыг хамгийн аюултай гэж үзсэн байна. Hiscox судалгаанд хамрагдагчдаас хамгийн өндөр хохирол амссан нь санхүүгийн компаниуд аж. Тэд тус бүртээ 120 сая долларын гарзтай байсан гэнэ.

Жижиг бизнесийнхэн энэ явдлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ? Үүний нэг арга нь төвшин тогтоох, эсрэг тэнцвэрийн арга хэмжээ авах зэрэг аргууд нэрлэгдэж байна. Энэ нь бүтэн хяналт тавих эрхийг нэг хүнд өгч болохгүй. Хэрэв чект гарын үсэг зураг эрхтэй бол тэдэнд чекээ системдээ хэвлүүлэх эрхийг өгөхгүй байх ёстой гэнэ.

Судалгаанд жижиг бизнесийн салбарын 18-аас дээш насны 2030 хүн хамрагджээ. Тэдний 1423 нь 0-4 ажилтантай, 225 нь 5-9 ажилтантай, 243 нь 14-49 ажилчинтай, 128 бизнесмен нь 50-иас илүү ажилтантай байв. Харин мөнгө хөрөнгө завшигчдын дундаж нас нь эмэгтэйчүүдэд 48, эрэгтэйчүүдэд 49 байсан аж. Гэхдээ мөнгө хумслагчдын 56 хувь нь эмэгтэйчүүд. Үүнээс гадна мөнгө хулгайлагчдаас хачин араншин ажиглагддаг байна. Тэд үе үе ухаангуй худалдаа хийн ашгийн төвшинд баймааргүй наймаа хийдэг гэнэ.

Залилагчид голчлон компанийн сайн ажилтнаар тооцогддог, нас намба ажлын туршлагатай хүмүүс байдаг гэнэ. Тэд нягт нямбай, амбицтай, өглөө эрт ирээд орой болтол суудаг, бараг амардаггүй хүмүүс аж. Залилангийн олон хэргүүд нь хулгайч нарыг амарч байх хооронд илэрсэн байдаг аж. Бизнес эрхлэгчид өөрсдийн хохирлыг нөхөж чадахгүй учир зүгээр л цааш зүтгэхээс өөр аргагүй болдог байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн