Нийгэм

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал :

–  Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,

–  Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,

–  Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close