[starbox]

-Башар Асад химийн шинэ дайралтад бэлтгэж байж болзошгүй гэж Вашингтоноос үзэж буй бөгөөд хэрвээ ийм зүйл болбол Сирийн дарангуйлагч хариуг нь амсах болно гэжээ-

Асадын удирдлаган дор ажилладаг хүмүүс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-ний өмнө хийж байсантай адилхан зүйлд бэлтгэж байгааг ажиглаж байна хэмээн Цагаан ордноос мэдэгджээ. “Өмнө нь мэдээлсэнчлэн АНУ Сири, Иракт “Исламын улс” бүлэглэлийг устгахын тулд Сирид байрлаж буй. Гэхдээ Асад химийн зэвсэг хэрэглэж, үй олноор нь устгах нэг л зүйл үйлдэх юм бол тэр болон түүний цэргүүд өндөр өртөг төлөх болно шүү” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсерийн мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна Сирид химийн зэвсэг хэрэглэсэн шинэ дайралт хийвэл энгийн номхон иргэд, хүүхдүүдийг бөөнөөр нь устгах аюултай гэдгийг АНУ онцлон тэмдэглэсэн байна. Сирийн Идлиб мужийн Хан-Шейхун хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд химийн дайралт болсон билээ. Босогчдын хяналтад орсон тус хотод агаарын цохилтын улмаас 87 хүн амиа алдсан. Тэдний дунд ч хүүхдүүд олон байсан юм.

Барууны удирдагчид Сирийн засаг захиргааг зориудаар энгийн ард иргэд рүү химийн дайралт хийсэн гэж буруутгасан бөгөөд Сирийн сөрөг хүчнийхэн ч тус улсын Засгийн газрын дайчдыг буруутай гэсэн юм. Харин Асад өөрийнхөө армийг Хан-Шейхунд олон хүний аминд хүрсэн хэрэгт хариуцлага үүрэхгүй гэж мэдэгдсэн байна. Идлибийн дайралтаас гурав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 7-ны шөнө Америкийн хоёр эскадрын мина зөөгч онгоц Сирийн баруун хэсэгт орших Хомс мужийн Шейрат нисэх буудалд 59 ширхэг “Томохавка” далавчит пуужин хаясан билээ.

Энэхүү дайралтад хэчнээн хүн өртсөн тухай мэдээлэлд зөрүүтэй байдаг. Хомсын амбан захирагч долоон хүн амиа алдсаны тав нь цэрэг, хоёр нь энгийн иргэн гэж байгаа бол Сирийн зэвсэгт хүчнийхэн 10 цэргийн албан хаагчаа алдсан гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү пуужингийн цохилтоо Идлиб мужид хийсэн химийн дайралтын хариу гэж мэдэгдсэн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн