Манай улс оргил цагийн интернэт хурдаараа дэлхий гуравт жагсчээ

Контент түгээлтийн Акамай компани  дэлхийн улс орнуудын интернэт хурдын энэ  оны нэгдүгээр улиралын тайлангаа гаргажээ.

Интернэт хурдны үзүүлэлтээр Өмнөд Солонгос (28.6Mbps)  тэргүүлж, Норвеги (23.5Mbps), Швед (22.5Mbps), Хонг конг (21.9Mbps), Швейцарь (21.7Mbps) зэрэг улс удаахьт жагсчээ.

Харин хурд бус мөн оргил цагийн дундаж хурд, өргөн зурвасын интернэтийн тархалт, мобайл холболтын тархалт зэрэг хурдны  үзүүлэлтээр  Сингапур (184.5Mbps), Макао (132.0Mbps), Монгол (131.1Mbps), Хонг конг (129.5Mbps), Өмнөд Солонгос (121.0Mbps) эхний тавд жагссан байна. Тайланд өгүүлснээр дэлхийн дундаж интернэт хурд өмнөх оны мөн үеэс 15 хувь нэмэгдэж, 7.2Mbps хүрчээ.

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.