Цахим орчинд таны хүүхэд ердөө 150 найзтай байх боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааны дүн нотолжээ. Гэтэл фэйсбүүктээ дор хаяж 3000 найзтай байдаг нь гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулдаг. Ялангуяа охид танихгүй хүнтэй найз болж итгэснээс нүцгэн зургаа явуулах улмаар дарамт сүрдүүлгэнд орох тохиолдол цөөнгүй. Хөдөө орон нутгаар уурхайн туслах ажилтан хийдэг 32 настай Г […]