Фэйсбүүк компаниас бидний нэрлэж заншсан эможинд дахин шинэ дүрс бий болгох талаар судалж байгаа аж. Энэ дүрс нь таалагдахгүй байгаагаа илэрхийлэх, найз нөхдийн хооронд илүү хэрэглэхэд тохиромжтой юм байна. Тухайлбал, пицца захиалах уу эсвэл ресторанд уулзах уу, паркт уулзах уу гэдгээ шийдэхэд илүү хэрэглэгдэх гэнэ. Тус компанийн удирдлагууд таалагдахгүй байгаагаа илэрхийлэх дүрс эсвэл түүнтэй төстэй ямар нэгэн зүйл бий болгох хэдэн жилийн турш судалсаар иржээ.
Одоохондоо Фейсбүүкийн удирдлага энэхүү шинэ дүрсийг ашиглах эсэхийг хараахан шийдээгүй байгаа аж. Цахим сүлжээ өргөжихийн хэрээр “haha”, “sad”, “love” зэрэг сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн дүрсүүд нэмэгдсэн. Хэрэв “таалагдахгүй” гэсэн дүрс нэмэгдвэл энэ нь маш шинэлэг зүйл болох юм. Үүнд Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербейрк энэ шинэ ангилалыг эсэргүүцэж буй юм. Түүний үзэж буйгаар таалагдахгүй гэсэн эможи нь нийгмийн сүлжээг хагаралдуулах аюултай гэжээ. Харин тус компанийн удирдлагын хувьд, фейсбүүк хэрэглэгчид таалагдаж байна, таалагдахгүй байна гэсэн дүрсүүдийг хэн нэгнийг буруутгах, бичсэн сэтгэгдэл, постонд дургүйцлээ илэрхийлэхээс өөрөөр хэрэглэнэ гэдэгт найдаж байгаа ажээ.