Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч 32 настай Марк Зукерберг олон жилийн дараа Харвардын диплом өвөртлөхөөр болжээ. Энэ сургуульд сурч байгаад дундаас нь орхиж, бизнес хөөсөн Зукерберг дипломтой болохын тулд дахин суралцахгүй. Ердөө л 2017 оны төгсөлтийн баярт уригдан үг хэлснийхээ төлөө хүндэт төгсөгч болох гэнэ. Төгсөлтийн ёслолын ажиллагаа ирэх тавдугаар сарын 25-нд болох аж.
Гэхдээ Харвард анх удаа Марк Зукербергт ийм онцгой хүндэтгэл үзүүлж байгаа юм биш. 2007 онд тус сургууль мөн л сургуулийг дундаас нь орхиж, бизнесийн замаа бодсон Билл Гэйтст мөн хүндэтгэл үзүүлж байжээ. Доорх бичлэгээс Харвардын төгсөлтийн арга хэмжээний ёслолд өөрийгөө хэрхэн бэлдэх вэ гэдэг талаар залуу тэрбумтан өгсөн Билл Гэйтсийн хөгжилтэй зөвлөгөөг үзээрэй.