АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хавай муж улсын удирдлагууд шүүхэд өгөхөөр болжээ. Тэд Трампын гаргасан мусульман шашинтан олонхи зургаан орны иргэдэд шинээр виз олгохыг хориглосон зарлигийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Энэ сарын 6-нд гаргасан Иран, Сомали, Судан, Ливи, Йемен, Сири зэрэг орны иргэдэд шинээр 90 хоногийн виз олгохыг хориглосон зарлиг нь АНУ-д хууль ёсоор амьдарч буй дээрх орны иргэдэд хамааралгүй ч энэ гуравдугаар сарын 16-аас хэрэгжиж эхлэх юм байна. АНУ-ын Барак Обамагийн засаглалын үед 110 мянган дүрвэгчийг хүлээн авч, нэмж 50 мянган дүрвэгч авах ёстой байсан ч Ерөнхийлөгч Трамп сонгуулийн кампант ажлынхаа үеэр мусульманчуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй гэсэн амлалтандаа ийнхүү хүрлээ.