МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилохоор болсон байна. Дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон тул энэ албан тушаал эзгүй байсан юм. Дэд сайдад Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун өрсөлдсөн ч Удирдах зөвлөлийн гишүүд Д.Загджавыг дэмжсэн байна.
МАН-ын дарга М.Энхболд Б.Төмөрчулууныг дэмжиж байсан ч УИХ-ын 10 гаруй гишүүн намын даргадаа хандан, Д.Загджавыг албан тушаалд томилох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан билээ. Засгийн газар ойрын үед Д.Загджавыг үүрэгт ажилд нь томилох байх. Д.Загджав, Н.Төмөрхүү нарын хувьд МАН-ыг санхүүжүүлэгч гол хүмүүсийн нэгд багтдаг. Тиймээс МАН Засгийн эрх барилцах хугацаанд тэд албан тушаалын аль нэг бялууг эвтэйхэн хүртэж амжсан байдаг юм.
1 comment
Хулгайч нар ээлжилж зайдагнаад байхаар энэ улс яаж өөдлөх вэ? Зайлаасай үхэр хамарт