Фэйсбүүк дэх хувийн мэдээллийн архиваа хадгалан авахыг хүсвэл дараах зөвлөгөөг дагаарай.
1. Фэйсбүүк хуудасны “Settings”-рүү орно.
2. “Settings” рүү ороход “General Account Settings” цонх гарч ирнэ. Тус цонхны доод талд байрлах“Download a copy” командыг дарна.
3. “Download Your Information” цонх гарч ирнэ. “Start My Archive” командыг сонгоно.
4. “Request My Download” цонх идэвхжинэ. “Okay” командын товчлуурыг дарна.
5. Фэйсбүүкт бүртгэлтэй таны майл хаяг руу хоёр захидал ирнэ. Түүнээс “Your Facebook download is ready” гэсэн захидлыг нээнэ.
6. Тус захидлаар таны фэйсбүүкт архивлагдсан мэдээллийг татаж авах линк ирсэн байгаа. Түүнийг дарж орно.
7. “Download Your Information” цонх идэвхжинэ. “Download Archive” командыг сонгоно.
8. Хэрэглэгчийн нууц үгийг асууна. Нууц үгээ оруулаад “Submit” командыг дарснаар таны фэйсбүүкийн профайл ID-аар нэрлэгдсэн архив файл татагдана.
9. Татаж авсан хавтас дотор “html”, “photos”, “index.htm” гэсэн хэсгүүд байгаа. Түүний “index.htm”файлд таны хувийн мэдээллүүд байршиж байгаа болно.