kokain.jpg
2018-10-19 11:25
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос цагдаагийн газрынхан 12 тонн жинтэй кокаин хураан авч, дээд амжилт тогтоосон тухай ярилаа. Тэрбээр тусгай албадын дайчдын хамт савласан мансууруулах бодистой талбайгаар явахдаа ийнхүү мэдэгдсэн байна. “Бид 40 гаруй жилийн өмнөөс мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэж эхэлсэн ч өмнө нь хэзээ ч ийм их хэмжээтэйг олж байгаагүй” хэмээн Сантос […]

-онгоц.jpg
2017-06-27 10:44
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос аяллын хөлөг онгоц осолдсоны улмаас зургаан хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Үүнээс гадна 16 хүн ор сураггүй алга болжээ. Орон нутгийн засаг захиргаанаас 133 хүнийг аварсан байна. “Алмиранте” хэмээх нэртэй дөрвөн тавцант хөлөг онгоц жуулчдын ихээр очдог Гуатапе хотын ойролцоо осолдсон юм.

Colombian-1.jpg
2017-06-21 09:07
Колумбын зүүн хойд хэсэгт “Үндэсний чөлөөлөх арми” байгууллагын гишүүд Голландын хоёр сэтгүүлчийг хулгайлжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр сэтгүүлч Дерк Йоханнес Болти, оператор Еуженио Эрнест Мари нарыг хулгайлсан байна.

Colombian.jpg
2017-06-19 11:05
Колумбын нийслэл Богота хотын баячуудын дүүрэгт байрлалтай “Andino” худалдааны төвд дэлбэрэлт болж, гурван эмэгтэй амиа алдсан байна. Амиа алдсан эмэгтэйчүүдийн нэг нь Францын иргэн байсан аж. Үүнээс  гадна 11 хүн гэмтэж бэртжээ. Хотын дарга уг үйл явдлыг “террорист халдлага” хэмээсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар дэлбэрэлт тус дэлгүүрийн хоёрдугаар давхарт эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний […]

02colombia3-master675_0.jpg
2017-04-02 14:30
Колумбын баруун өмнөд нутагт өнгөрсөн баасан гарагийн оройноос бямба гаригийн өглөө хүртэл  хэдэн цагийн турш бороо орчээ. Үүнээс болж  Мокоа гол болон тус голд цутгадаг гурван гол эргээсээ хальж, айлуудын орон гэр үерт урссан төдийгүй хөрсний нуралтын улмаас 200 гаруй хүн амиа алдаж, сураггүй болжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн мэдэгдсэнээр, наад зах нь 220 хүн сураггүй болж, […]

03-2.jpg
2017-03-03 10:51
Колумбын “Caracol“ мэдээллийн агентлаг хар тамхины наймаачид кокаин болон бусад төрлийн хар тамхийг хилээр давуулахын тулд итгэмтгий иргэдийн ачаа тээшийг ашиглаж байгааг анхааруулсан байна. Тус агентлаг нисэх буудал дээр зангиа зүүсэн албаны төрхтэй хүмүүсээс эхлээд гэмт хэргийн бүлэглэлүүд шалган нэвтрүүлсэн чемоданаас ачаа тээшний шошгыг авч хар тамхи хийсэн чемоданд сольж зүүдэг аргыг хэрэглэж байгаа талаар мэдээлжээ. […]