Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос аяллын хөлөг онгоц осолдсоны улмаас зургаан хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Үүнээс гадна 16 хүн ор сураггүй алга болжээ.
Орон нутгийн засаг захиргаанаас 133 хүнийг аварсан байна. “Алмиранте” хэмээх нэртэй дөрвөн тавцант хөлөг онгоц жуулчдын ихээр очдог Гуатапе хотын ойролцоо осолдсон юм.