12 тонн кокаин дунд зугаалсан Ерөнхийлөгч

2018-10-19 11:251min1
kokain

Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос цагдаагийн газрынхан 12 тонн жинтэй кокаин хураан авч, дээд амжилт тогтоосон тухай ярилаа. Тэрбээр тусгай албадын дайчдын хамт савласан мансууруулах бодистой талбайгаар явахдаа ийнхүү мэдэгдсэн байна.

“Бид 40 гаруй жилийн өмнөөс мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэж эхэлсэн ч өмнө нь хэзээ ч ийм их хэмжээтэйг олж байгаагүй” хэмээн Сантос хэлжээ.

Цагдаагийнхан хураагдсан мансууруулах бодисыг 360 сая ам.доллараар үнэлж байна.

Эх сурвалж: Reuters

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй