Нянгийн эсрэг сонгомол нөлөөтэй биологийн гаралтай бүлэг нэгдлийг антибиотик гэж хэлнэ.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
· Антибиотикийг нян буюу бактерийн халдварын үед л хэрэглэнэ.
Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний хариунд үндэслэн сонгоно
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг бөгөөд харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй..
Антибиотикийн талаар
· Анхны антибиотик пенициллинийг 1943 онд нээсэн. Нянгийн эсрэг эм бэлдмэл гарахаас өмнө сүрьеэгээр өвчлөгсөд 2 -2,5 жил амьдарч, 50-80% нь нас барж байсан бол одоо 85-90% нь эдгэрч байна.
Түүнчлэн уушгины хатгалгаа, менингит зэрэг нянгаар үүссгэгддэг өвчнийг эдгээж сая сая хүний амьдралыг уртасгажээ.
· Ердөө 4 жилийн дараа уг антибиотикт тэсвэртэй нян бий болсон.
· 1987 оноос хойш шинэ төрлийн антибиотикийг нээж чадаагүй байна.
· Хамгийн сүүлд нээгдсэн антибиотикт аль хэдийн дасал үүсчихсэн.
Антибиотикт тэсвэржилт
• Зарим бүлгийн антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэх хүртэл нэлээд хэдэн жил болдог.
• Пенициллиныг хэрэглэж эхэлснээс хойш 3-4 жилийн дараагаас тэсвэржсэн нянгууд бүртгэгдэж эхэлсэн.
• Зарим хагас нийлэг пенициллины бүлгийн антибиотикт (ampicillin) тэсвэржилт үүсэхэд нэлээд удаан хугацаа шаардагдсан байна.
• Гэтэл метициллинд жилийн дараа л тэсвэржилт үүссэн.
• Богино хугацаанд тэсвэржилт үүсэхэд антибиотикийн хэт их хэрэглээ нөлөөлдөг.
Антибиотикийн эмийн зохистой хэрэглээ
· Дэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтан дор туйлын болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм.
· Манай орны хувьд антибиотикийн хэрэглээний дундаж 33,1% байгаа нь харьцангуй өндөр, импортлож байгаа эмийн дунд антибиотикийн эзлэх хувь дэлхийн дундажаас 14,7%-иар дээгүүр байна.
· Манай оронд антибиотикийн хэрэглээ хяналтаас гарч, антибиотикт дасах үзэгдэл газар авч байгааг судлаачдын дүн харуулж байна.
Хор нөлөө
· Эмчилгээний үр дүн муудах
· Эмийн гаж нөлөө ихсэх
· Эмэнд дасал болох
· Ижил найрлагатай эм хэрэглэх, тун хэтэрч хордох
· Эмчилгээний зардал ихсэх
· Өвчтөний сэтгэл зүйд муугаар нөлөөлөх
· Өвчтөнд өвчин ба эмчилгээ, эмийн зөв хэрэглээний талаар тодорхой тайлбарлаагүйгээс бичсэн эмийг хэрэглэхгүй байх эсвэл буруу хэрэглэснээс эмчилгээний үр дүн буурах
Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална
– Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
-Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй
Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.
Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай.
Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Жнь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог
Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй
Антибиотикийн дасал
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.
Хор уршиг
Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
Антибиотикийг эмчийн хяналтанд хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Антибиотикийг хэрэглэхдээ анхаарах зүйлс:
Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй
Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэх
Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй. Тухайлбал: тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.
Антибиотикийг заавал жороор хэрэглэх шалтгаан
• Тухайн нэг антибиотик зөвхөн тодорхой нэр төрлийн нянд үйлчлэх чадвартай.
• Таны туссан өвчний шалтгааныг тодруулсанаар онош тавьж, оношинд тохирсон эмчилгээ хийнэ.
• Эмч болон эм зүйчтэй холбоотой алдаанаас болж таны эрүүл мэнд хохирсон тохиолдолд таныг өмгөөлөх баримт бичиг нь жор юм
Антибиотик тэсвэржилтэнд –эх орны бэлдмэл Стафилакоккын эсрэг иммуноглобулин
Стафилакоккын халдвар нь манай орны төдийгүй дэлхийн хүн амын түгээмэл тохиолддог өвчлөлийн нэг юм. Staphylacoccus aureus нь дэлхийн хүн амын дунд 20%-ийн тархалттай байдаг. Эмчилгээний гол зарчим нь антибиотик буюу сүүлийн жилүүдэд метициллинд тэсвэртэй омгууд ихээр тохиолдох болсон бөгөөд эдгээр омгууд нь ихэвчлэн хавсарсан хэдэн антибиотикт дасалт үүссэн байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд стафилококкын халдварын үед идэвхгүй дархлаажуулалт хийх асуудлыг нэлээд сайн судлаж, ингэснээрээ стафилококкын халдварын үед хэрэглэх донорын гаралтай иммуноглобулиныг хэрэглэж иржээ.
Антибиотикт тэсвэртэй Стафилококкын үүсэлтэй халдвараас сэргийлэх, эмчлэх зорилгоор Стафилококкын эсрэг иммуноглобулиныг морины гипериммун ийлдэснээс цэврээр гарган авсан болно.
Стафилококкын эсрэг иммуноглобулин “Антистафиг ГиГ” нь үндэсний болон олон улсын чанарын стандартын шаардлагыг бүрэн ханган клиникт хэрэглэсэн үр нөлөө нь сайн гэсэн үнэлгээтэйгээр эмчилгээний практикт нэвтрүүлсэн болно.