Колумбын нийслэл Богота хотын баячуудын дүүрэгт байрлалтай “Andino” худалдааны төвд дэлбэрэлт болж, гурван эмэгтэй амиа алдсан байна. Амиа алдсан эмэгтэйчүүдийн нэг нь Францын иргэн байсан аж. Үүнээс гадна 11 хүн гэмтэж бэртжээ. Хотын дарга уг үйл явдлыг “террорист халдлага” хэмээсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар дэлбэрэлт тус дэлгүүрийн хоёрдугаар давхарт эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний ойролцоо гарсан байна.