Колумбын “Caracol“ мэдээллийн агентлаг хар тамхины наймаачид кокаин болон бусад төрлийн хар тамхийг хилээр давуулахын тулд итгэмтгий иргэдийн ачаа тээшийг ашиглаж байгааг анхааруулсан байна. Тус агентлаг нисэх буудал дээр зангиа зүүсэн албаны төрхтэй хүмүүсээс эхлээд гэмт хэргийн бүлэглэлүүд шалган нэвтрүүлсэн чемоданаас ачаа тээшний шошгыг авч хар тамхи хийсэн чемоданд сольж зүүдэг аргыг хэрэглэж байгаа талаар мэдээлжээ.
Цагдаагийн газар Богота хотын Эль Дорадо нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын албаны ажилтнууд мафийнхантай сүлбэлддэг байж магадгүй гэж үзсэн байна. Тэд энэ чиглэлээр мөрдлөг явуулж байгаа гэж мэдэгджээ. Энэ хэргээс үүдэн цагдаа, нисэхийн буудлын албаныхан сонор сэрэмжтэй ажиллаж эхэлсэн байна. Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд зорчигчдод хандан ачаа тээшээ алдагдаж, солигдохоос урьдчилан сэргийлэхийн тулд тээшээ хуванцар болон гялгар уутаар ороох гэх мэт арга хэмжээ авахыг зөвлөж эхэлжээ.
Эх сурвалж: СИНЬХУА