Колумбын баруун өмнөд нутагт өнгөрсөн баасан гарагийн оройноос бямба гаригийн өглөө хүртэл хэдэн цагийн турш бороо орчээ. Үүнээс болж Мокоа гол болон тус голд цутгадаг гурван гол эргээсээ хальж, айлуудын орон гэр үерт урссан төдийгүй хөрсний нуралтын улмаас 200 гаруй хүн амиа алдаж, сураггүй болжээ.
Улаан загалмайн нийгэмлэгийн мэдэгдсэнээр, наад зах нь 220 хүн сураггүй болж, 210-аад хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл бүртгэгдээд байгаа аж.Тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос гамшиг болсон газрын нөхцөл байдалтай танилцаж, онц байдал зарлажээ. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж, аврах ажиллагаанд 1100 гаруй цэрэг болон цагдаа оролцож байггаа аж.