АН-ын дотоод сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 10:00 цагт эхэлсэн. Сонгуульд тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр 13.00 цагт Баянгол дүүрэг, 10 дугаар хорооллын Энх-Орчлон дээд сургуулийн ард байрлах санал хураах байранд очиж саналаа өглөө. Мөн тус намын 150 мянга гаруй гишүүд саналаа өгөх юм.
Сонгуулийн үр дүнд аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүд тодорч бүрдэнэ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилэх юм.