ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын төрсөн өдөр /2017.3.30/ өчигдөр болжээ. Тэрээр албан өрөөнийхөө хоймор хананд HAPPY BIRTHDAY гэсэн томоос том үг хадаж, өөрөө төрсөн өдрийн “малгай” өмсчихөөд сээлфийдэж байгаа зураг цахим сүлжээгээр тарав.
Арай ч дээ л гэмээр үйл явдал болжээ. Уг нь тэр үүнийгээ нуумаар, юмны цадах наадахыг мэдэх учиртай хүн юм. Д.Очирбат уг нь УИХ-ын гишүүн байсан. Тэр зангарагаараа бол ЭМЯ-нд хамгийн том “амьтан” байхгүй юу.
Гэтэл төрийн яамны албан өрөөнд хүүхэд адил хөөрцөглөж төрсөн өдрөө тэмдэглэн баяр хөөр болон суусныг харсан хэнд ч хэлэх үг олдоогүй байх. Үүнийг тэнэглэл гэхээс өөр үг олдохгүй. Яг үнэндээ Д.Очирбатын маазарч, наргиад байгаа тэр өрөө нь найрлаж архиддаг баар биш. Монгол төрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөө юм.
Анх Д.Очирбатыг Төрийн нарийнаар томилогдоход албан тушаал нь жижигдчихэв үү гэж сэтгэж байв. Гэтэл үгүй ажээ. Томдсон байна.
Түүнийг ингэнэ гэж хэн саналаа даа. Төрийн нарийн бичгийн дарга байтугай жирийн компанийн захирлын нарийн бичиг ч ийм зураг тавихдаа анхаардаг болсон цаг.
Эх сурвалж: www.news1.mn
4 comments
ҮНЭНХҮҮ тэнэглэл наадах чинь зөнчихсөн юм бишүү МАН үүнээс өөр зөнөг юм олдоогүй вм байх даа өмнөөс нүд бүлтийж нүүр улайчихлаа МАН -ийн хан
Ee huurhii bidnii songolt shuu dee bolj bn gemjij bn
улс төрд тэнцэхгүй амьтан. чингэлтэй дүүргийн ажилтан бсан. дүүргийн ажил хангалттай
heleh.ug.ch.alga.hiih.ajil.baidaggui.yam.uu.ichij.amidaraasai