Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаан амь насаа егүүтгэсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 28-нд Завхан аймгийн Идэр суманд гарсан. Олныг цочирдуулсан энэ явдалд сумын ЗДТГ-ыг буруутгаж буй юм. Талийгаач эмэгтэй сумын ЗДТГ-ын нягтлангаар 28 жил ажилласан бөгөөд өнгөрсөн сарын 14-нд ажлаасаа чөлөөлөгджээ. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзсэн эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, гал тавьсан юм. […]