Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаан амь насаа егүүтгэсэн харамсалтай хэрэг өчигдөр (2017.03.28) Завхан аймгийн Идэр суманд гарлаа. Сумын ЗДТГ нягтлангаар ажиллаж байсан талийгаач эмэгтэйг энэ сарын 14-нд ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзсэн эмэгтэй энэ тухайгаа хүмүүст хэлж, өөр дээрээ бензин цацаж, гал тавьсан байна.
Идэр сумын Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан талийгаач эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийн хүн амьдардаг. Нэг хүүхэд нь тусдаа гарсан, нөгөө нь оюутан гэнэ. Эгч нь 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй. Гэнэт ажлаас халагдсан нь сэтгэл санааны дарамтад оруулсан байх гэж талийгаачийн дүү эмэгтэй ярьсан байна.