Завхан аймгийн Тэлмэн суманд малчин А-гийн хоёр нохой галзуу өвчин туссан болох нь тогтоогджээ. Тус сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчных байрлаж байсан бөгөөд энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар дуудлага ирсний дагуу шалгасан байна. Өвчилсөн нохойг устгаж, дээж аван аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлсэн аж. Тиймээс тус суманд 10 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, халдвар илэрсэн газарт хөрсний ариутгал халдваргүйтгэлийг хийжээ.