Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн гишүүн Халид Масуд гэгч Британийн нийслэл Лондон хотноо халдлага үйлдсэн. Олныг цочирдуулсан энэ хэрэгт дөрвөн хүн амиа алдсан билээ. Халдлага болсон Вэстминстерийн гүүрэн дээр өчигдөр исламын шашинтай бүсгүйчүүд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ. Бүсгүйчүүд цэнхэр өнгийн гивлүүр зүүж,  гар гараасаа барьцгаан, дуугаа хураан таван минут зогссон аж.

Дурсгалын арга хэмжээнд оролцсон нэгэн бүсгүй “Би харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ажилтан Кейт Палмерт хүндэтгэл үзүүлэхээр ирсэн” ярьсан байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн