Улс төр

Нийслэлийн ардчилсан намын даргад өрсөлдөгчид хэн нь хэн бэ?

Ш.ТҮВДЭНДОРЖ Д.БАТТУЛГА
Mэргэжил, боловсрол, эрдмийн зэрэг цол
Дээд

Радио холбооны инженер
Эрх зүйч
Хууль зүйн ухааны доктор

 

ДээдЦахилгааны инженер
Бакалавр
Улс төрийн замнал
Ардчилсан Хувьсгалын анхдагчдын нэг

Намын үүрийн дарга

Чингэлтэй Дүүргийн АН дарга

АН-н ЕНБДарга

НАН-ын дарга (тайлбар: 2012 оны НИТХ-ын сонгуульд Ардчилсан намыг анх удаа олонхи болгоод ажлаа Э.Бат-Үүлд хүлээлгэн өгөв)

 

Ардчилсан Хувьсгалын анхдагчдын нэг

 

СБ дүүргийн АН дарга

(тайлбар: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд 2004, 2008 онуудад удаа дараа ялагдсан хирнээ улс төрийн хариуцлагаас булзаж ажлаа үргэлжлүүлэн хийсээр 16 жил болжээ)

2012 оны НИТХ-ын сонгуульд сонгууль удирдсан ч ялагдалд хүргэсэн.

 

УИХ-д ажилласан байдал
УИХ-ын гишүүн(2012-2016)УИХ дахь Байнгын Хорооны дарга УИХ-ын гишүүн (1996-1998)УИХ дахь Байнгын Хорооны дарга
Засгийн газарт ажилласан байдал
Засгийн Газрын гишүүнээр хоёр удаа ажилласан.Батлан Хамгаалахын сайд ба Улсын байнгын онцгой комиссын дарга

Үйлдвэр ХАА-н сайд

Засгийн Газрын Хэрэг Газрын дэд дарга

Засгийн газарт ажиллаж байгаагүй.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга (ЕТГ нь Ерөнхийлөгчийг чиг үүргээ биелүүлэхэд туслах чанартай аппарат)

 

Нийслэлийн Иргэдийн Хуралд ажилласан байдал
НИТХ-н тэргүүлэгч,НИТХ дахь намын бүлгийн дарга НИТХ-н тэргүүлэгч,НИТХ-ын дарга
МоАХ-нд ажилласан байдал
МоАХ-ны даргаДэд дарга буюу гүйцэтгэх захирал

 

МоАХ-ны дэд дарга
Ардчилсан намд ажилласан байдал
200 гаруй суманд Ардчилсан Намын үүрийг байгуулах ажлыг биечлэн зохион байгуулсан.Намын Үндсэн дүрмийн шинэчлэлийн багийг тухай бүрт нь ахлаж байв.

Нийслэлийн Засаг дарга болох эрхийг хоёр удаа Ардчилсан намд авч өгсөн нь Ж.Наранцацралт (1996-2000), Э.Бат-Үүл (2012-2016) нар юм.

СБ дүүргийн Ардчилсан намд олон жил бугшиж, Сонгуульд ялсан СБ дүүргийн намын дарга Д.Бадарсанг хуйвалдааны журмаар унагаж бэрээ намын даргаар томилон, эхнэр болон төрсөн дүү гэх мэт садангийн хүмүүсээр намын хороог дүүргэх ажлыг гардан зохион байгуулсан.
Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хамаарал
Ямарваа бүлэглэл, фракцид хамаардаггүй Оюуны ундраа, Сод монгол, КИГ, Туурайн төвөргөөн гэх мэт бизнесийн бүлэглэлүүдэд үйлчилдэг, хайцайлдаг талаарх мэдээллүүд хэвлэлээр ил болсоор байна.

Хэвлэлээр тарсан зарим ташаа мэдээлэлд тайлбар өгөхөд:

– МоАХ-н даргын албыг Ш.Түвдэндорж 2003 онд Ц.Энхтүвшингээс хүлээн авч, 2005 онд

С.Эрдэнэд хүлээлгэн өгсөн байна. 2006 онд Х.Баттулга С.Эрдэнээс уг албыг хүлээн авч одоо болтол ажиллаж буй.

– Д.Баттулга нь өрсөлдөгчдийгөө гэр бүлийн талаар тогтворгүй гэх сөрөг сурталчилгааг тараасан. Гэтэл өөрөө одоо 3 дахь эхнэртэйгээ амьдарч, түүнийгээ ҮБХ-нд оруулахаар арга сүвэгчилж яваа аж.

– НӨХГ-ын даргаар ажиллаж байсан Ш.Төмөрбаатар нь МоАХ-ны партизан бөгөөд Э.Бат-Үүлийн дотны анд юм. Түүний албан тушаалд дүү нь нөлөөлөх боломжгүй байсан.

– “Казино” гэгдэх Д.Баттулга нь дүүгийнхээ бизнесийг дэмжихийн тулд боломж дугуй түгжих ажиллагаа гэгчийг санаачилж, дүүгийнхээ компаниар түгжүүлэх болсноор нийслэлчүүд ихэд эгдүүцэн сонгуульд Ардчилсан намд бага санал өгсөн байдаг. Үүнээс гадна дүүгийнхээ компаниар хотын цахилгаан гэрэлтүүлэгийн ажлыг гүйцэтгүүлэх, Улаанбаатар смарт картыг хэвлэх ажлыг олгосноос сөрөг хүчний дайралтанд өртөн олны итгэлийг алдан, намын нэр хүндийг сэргэшгүйгээр унагаж явсан аж.

– Ш.Түвдэндорж хэдий намаа сонгуульд ялуулсан ч Улсын баатар Э.Бат-Үүлд албан тушаалаа шилжүүлж, Нийслэлийн Засаг дарга болгож байсан бол Д.Баттулга дүүргийнхээ намыг ялалтанд хүргэсэн Засаг дарга Д.Бадарсанг ах дүү, хамаатнууд, найз нөхөдтэйгээ нийлж унаган улмаар бэрийгээ Засаг даргаар томилж, удалгүй дүүргийн Ардчилсан намын дарга болгожээ. СБД-ийн намын хороонд түүний бэр, дүү, эхнэр гээд 40 орчим садангийн болон найз нөхдын хамааралтай хүмүүсийг оруулсан.

– Д.Баттулга цэргийн алба хаагаагүй бол Ш.Түвдэндорж Цэргийн сургуулиар хүмүүжсэн, эх орондоо тангараг өргөсөн цэргийн үүрэгтэн юм

– Д.Баттулга нь УИХ-ын гишүүн байхдаа “Казино”-гийн гэх хэрэгт холбогдон хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээр ял шийтгэгдсэн анхдагчдын нэг болсон. Мөн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог толгойлж байхдаа, НИТХ-ын дарга байхдаа үйлдсэн зүй бус хэргүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчлэгдэн хууль хяналтын байгууллагуудын анхааралд өртөөд байна. Эдгээр хэргээр МАН ирэх хавар томоохон ажиллагаа явуулах нь тодорхой болж одоогоор ТҮЦ эзэмшигчдийг турхиран хөдөлгөж эхлэлээ.  Д.Баттулга намын удирдлагад багтсан нөхцөлд түүний өдүүлсэн хэргүүд Ардчилсан намд ихээхэн гай түйтгэр авчрах нь тодорхой болоод байна.

– “Казино” Д.Баттулга нь шоронд ял эдэлсэн явдлаа зөвтгөх гэхдээ Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж хэлснээс малчны хөдөлмөрийг шоронгийн ялтай зүйрлэлээ гэх шүүмжлэлд өртөж байсан, бодлогогүй үг хэлээрээ зартай нэгэн.

– Ш.Түвдэндорж Ардчилсан Намын түүхэн дэх хамгийн хүнд үеүдэд ҮЗХ хурал удирдах, сөргөлдөөнт талуудыг эвлэрүүлэх, намын Үндсэн дүрмийг боловсруулах, шинэлчлэх зэрэг нүсэр ажлуудыг гардан ажлуудыг хийдэг бол Д.Баттулга нь дүүргийнхээ намыг талцал хуваагдлын байдалд оруулж, хамаатан садандаа намын эрх мэдлийг өгөх ажлыг тасралтгүй зохион байгуулсаар байна.

– Ш.Түвдэндорж Намынхаа залуучууд, ахмад, эмэгтэйчүүдийн байгууллагыг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа дэмжиж байгуулсан. Дэмжсэн заалтыг Үндсэн дүрэмд оруулж байсан бол Д.Баттулга НИТХ-ын сонгуульд эмэгтэйчүүд, залуучуудын квотыг устгах, тэднийг үл дэмжих оронд нь эхнэр, бэр, дүү нараа суудалд томилох асуудлыг л голлон сонирхдог нэгэн.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close