Өнгөрсөн долоо хоногт орон нутагт цас, цасан шуурганы улмаас иргэд төөрөх, алга болох, зам боогдох тохиолдол гарсан. Тухайлбал,  11 аймгийн 40 суманд Онцгой байдлын 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэнээс 91-ийг нь эсэн мэнд олжээ. Мөн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг аймагт Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Онцгой байдлын ажилтнууд нийт нийт 423 иргэний амь насыг аварч цасанд суусан 50 автомашин, 332 зорчигчдод тусламж үзүүлжээ.

Цасанд боогдсон автомашин, төөрсөн иргэдийг олход орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн