Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр олны танил болсон Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш (2017.03.27) болно. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт түүний шүүх хурал болох байсан ч хойшилсон юм. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд холбогдоод байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.