-1.jpg
2017-04-13 15:31
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчдийн төлөөлөл УИХ-д хандаж тавьсан мэдэгдлийнхээ асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр, Ж.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий […]

.jpg
2017-04-12 16:33
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр (2017.04.12) ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Я.Санжмятав нар эхлээд […]

.jpg
2017-04-12 14:54
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.04.12) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Япон, Монголын […]

-гишүүн.jpg
2017-04-11 17:13
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Гантулга нар өнөөдөр (2017.04.11) БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн дээр очиж НББСШУ-ны байнгын хорооноос гаргасан удирдамжийн дагуу Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сурах бичгийн агуулга хүүхдийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдалтай уялдах тал дээр хангалтгүй, дэлхийн жишгээс хоцрогдож байна” гэж тэмдэглээд, Боловсролын хүрээлэнгийн захирлаас сурах бичгийн стандартыг хангахын тулд […]

.jpg
2017-04-11 17:11
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 15 цаг 23 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдаанаар  Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас 2017 оны 03 дугаар […]

.jpg
2017-04-11 15:01
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар өнөөдөр (2017.04.11) Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгт […]

-засгийн-байнгын-хороо.jpg
2017-04-11 14:47
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 09 цаг 31 минутад гишүүдийн 52.6  хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Барилга, хот байгуулалтын яамны  […]

-2.jpg
2017-04-11 14:30
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.11) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн […]

UIH-lobbi.jpg
2017-04-11 12:49
УИХ-д Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан гэх мэдээ өчигдөр (2017.04.10) цацагдсан. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг А.Сүхбат нарын гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Бүлгийг оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, эх орондоо татан төвлөрүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулсан. Удахгүй УИХ-д оффшорын эсрэг түр хороо байгуулна гэж тэд […]

Offshore.jpg
2017-04-10 13:45
УИХ-д оффшорын эсрэг лобби бүлэг байгуулагдаж байгаа юм байна. Бүлгийг Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд байгуулж, энэ тухай албан бичгээ УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөжээ. Тус бүлэг оффшорын хуулийг яаралтай батлуулж, оффшор данс эзэмших, компани байгуулахын эсрэг байр сууриа нэгтгэх гэнэ.