УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар өнөөдөр (2017.04.11) Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид 2017 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төлөөлөл болон бусад хуулиудын төслүүдтэй холбогдуулж саналаа хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Нээлттэй хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэлэлцүүлгийн үед гарсан саналыг УИХ, Засгийн газар, Сангийн сайдад хүргүүлнэ” гэдгээ төгсгөлд нь хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.