20260406-220018-file.jpeg

2026-04-06 22:00
Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага бүртгэгдэж, аврах ажиллагааны 4 дуудлага ирсэн байна. Алба хаагчид 293 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3.8 тэрбум төгрөгийн өмчийг хамгаалжээ.

20260406-193026-file.jpeg

2026-04-06 19:30
Дархан-Уул аймгийн шүүгч нар шүүхийн тухай хуулийн зөрчил гаргасны улмаас Шүүхийн сахилгын хорооноос албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан бөгөөд дээд шүүхийн хуралдаан энэ шийдвэрийг хэвээр үлдээжээ.

20260406-153025-file.jpeg

2026-04-06 15:30
Нийтийн албан тушаалтан А нь худалдан авсан автомашины хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу тайлбарлаж чадаагүй тул 45 сая төгрөгийг улсын орлого болгожээ. Шүүх уг асуудлыг шийдвэрлэсэн байна.

20260406-143033-file.jpeg

2026-04-06 14:30
Монгол Улсад зохион байгуулагдаж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь өдрөө үргэлжилж байна. Манай тамирчид хүрэл, мөнгөн медалийн төлөө тулаан хийхээр бэлтгэж байна.

20260406-133014-file.jpeg

2026-04-06 13:30
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг ОХУ-аас импортолдог бөгөөд АИ-92 автобензиний үнэ тогтвортой байна. Харин АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгджээ.