Монголд болж буй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсад зохион байгуулагдаж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. “Улаанбаатар 2026” тэмцээнд нийт 25 орны боксчид оролцож байгаа юм.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 60 кг жинд М.Намуун хүрэл медалийн болзол хангасан бөгөөд өнөөдөр Энэтхэгийн тамирчин Прияатай хагас шигшээ тулаан хийхээр бэлтгэж байна. М.Намуун ялалт байгуулбал маргааш алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой.
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Х.Билгүүнсайхан дэлхийн аварга Казахстаны тамирчин Махмуд Сабырхантай хагас шигшээ тулаан хийхээр төлөвлөжээ.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 85 кг-д Б.Дорж нар хүрэл медалийн болзол хангасан бөгөөд маргааш мөнгөн медалийн төлөөх тулаанд оролцох юм.
“Аса арена”-д болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 12:00 цагаас эхэлж, нийт 20 тулаан явагдах төлөвтэй байна.
