Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 56 гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага бүртгэгдэж, аврах ажиллагааны 4 дуудлага ирсэн байна. Алба хаагчид 293 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3.8 тэрбум төгрөгийн өмчийг хамгаалжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн аврах ажиллагааны 4 дуудлага иржээ. Гал унтраах, аврах алба хаагчид нийт 293 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан аж.
Иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг тогтмол авахыг уриалж байна.
