М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйн гомдлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэнэ

2026-04-07 07:301min
20260407-073012-file.jpeg
УИХ-ын Ёс зүйн дэд хороо М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой 45 гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр товложээ.

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 10:00 цагт хуралдаж, энэ оны нэгдүгээр улиралд хороонд ирсэн өргөдөл, гомдлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын нэг нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн зөрчилтэй холбоотой иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлууд юм. Тус гишүүний талаар нийт 45 гомдол хороонд ирсэн байна.