Энэ оны эхний улиралд манай улсад ирсэн жуулчдын тоо 39 хувиар өсжээ
2026-04-06 20:301min

Энэ оны эхний улиралд манай улсад ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар нэмэгдсэн талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.
Манай улсад энэ оны эхний улиралд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн байна. Тодруулбал, нэгдүгээр улиралд 143,431 жуулчин ирснээр өнгөрсөн оныхоос 40,580-аар нэмэгджээ. Зөвхөн гуравдугаар сард 59,317 жуулчин ирсэн нь 2025 оны мөн үеэс 19,815-аар буюу 50 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаад жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж байгааг аялал жуулчлалын салбарынхны хамтын ажиллагаа, хүчин чармайлтын үр дүн гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.
