20260310-173026-file.jpeg

2026-03-10 17:30
2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ. Хоёрдугаар улирлын амралт 4 дүгээр сарын 6-наас 10-ны хооронд үргэлжилнэ.

20260310-150036-file.jpeg

2026-03-10 15:00
МУГТ Э.Цэндбаатар энэ оны эхний мэргэжлийн тулаанаа дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д Тажикистаны боксчин Мухаммедхуча Ягубовтой хийхээр болжээ. Э.Цэндбаатар одоогоор 14 тулаан хийж, ялагдалгүй явна.

20260310-143038-file.jpeg

2026-03-10 14:30
Варвара Ворончихина "Милан Кортина-2026" өвлийн паралимпын наадмын эмэгтэйчүүдийн босоо "Super G" төрөлд түрүүлж, Оросын төрийн дуулал 12 жилийн дараа дахин эгшиглэлээ.

7555ac8cfe122a0f56dbeb5506978fd0-1280x1248.jpg

2026-03-10 14:04
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2025” наадамд нэр дэвшихийг урьж байна. Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам, шилдэг уран бүтээл шалгаруулах үйл ажиллагааны удирдамж, […]

20260310-123026-file.jpeg

2026-03-10 12:30
АН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай Н.Алтанхуягийн Хөгжлийн банкны хэргээр дахин шүүх хурал үргэлжилж байна. Шийдвэр 2026 оны гуравдугаар сарын 10-нд гарах юм.

20260310-113030-file.jpeg

2026-03-10 11:30
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэгүүд сэргээж, Арабын Нэгдсэн Эмират улсад саатаад байсан 20 мянга орчим зорчигчдыг эх оронд нь буцаах ажил эхэлжээ. Нислэгийн цуцлалт буурсан ч тийзийн үнэ өндөр хэвээр байна.