2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц болон сурагчдын бие даалтын долоо хоног эхэлнэ
2026-03-10 17:301min

2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ. Хоёрдугаар улирлын амралт 4 дүгээр сарын 6-наас 10-ны хооронд үргэлжилнэ.
Боловсролын сайдын баталсан 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц танилцуулагдлаа. Тус хичээлийн жил гурван улиралтай бөгөөд нэгдүгээр улирлын урт амралтын дараа хоёрдугаар улирал үргэлжилж байна. Хоёрдугаар улирлын амралт 4 дүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд явагдах юм.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ.
