Оросын пара цанын тамирчин Варвара Ворончихина 12 жилийн дараа паралимпын алтан медаль хүртэв

2026-03-10 14:301min
20260310-143038-file.jpeg
Варвара Ворончихина "Милан Кортина-2026" өвлийн паралимпын наадмын эмэгтэйчүүдийн босоо "Super G" төрөлд түрүүлж, Оросын төрийн дуулал 12 жилийн дараа дахин эгшиглэлээ.

Оросын пара цанын тамирчин Варвара Ворончихина “Милан Кортина-2026” өвлийн паралимпын наадмын эмэгтэйчүүдийн босоо “Super G” төрөлд алтан медаль хүртлээ.

23 настай Ворончихина Олимпиа делле Тофан замыг 1 минут 15.6 секундэд туулж, өрсөлдөгчдөө ардаа орхин түрүүлсэн байна. Тэрээр Францын тамирчин Орели Ришарыг 1.96 секундээр, Шведийн тамирчин Эбба Аршёг хүрэл медаль хүртсэн байна.

Варвара Ворончихина бямба гарагт босоо буултын төрөлд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ наадмаас хоёр дахь медалиа авлаа. Түүний энэхүү алтан медаль нь Орос улс 2014 оны Сочигийн паралимпоос хойш анх удаа өвлийн паралимпын алтан медаль хүртсэн тохиолдол болсон юм.

Мөн энэ ялалтын дараа паралимпын медалийн ёслолд Оросын төрийн дуулал олон жилийн дараа дахин эгшиглэж, төрийн далбаа нь мандсан байна.

Орос улс өмнө нь допингийн дуулиан болон улс төрийн хоригийн улмаас олон жил өөрийн далбаа, дуулалгүй оролцож байсан бөгөөд Олон улсын паралимпын хороо 2025 онд Оросын тамирчдыг улсынхаа далбаа, дуулалтай оролцохыг зөвшөөрсөн юм.