20260325-220046-file.jpeg

2026-03-25 22:00
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгдэж, нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг албаныхан анхааруулж байна. Хяналт шалгалтаар 268 дугааргүй эсвэл бүртгэлгүй тээврийн хэрэгсэл илэрсэн.

20260325-213038-file.jpeg

2026-03-25 21:30
Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүнд даацын автомашин овоолго руу унаж, жолооч 28 настай эрэгтэй хавчуулагдсан байна. Онцгой байдлын алба хаагчид иргэн У-г гарган авч, эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

20260325-203020-file.jpeg

2026-03-25 20:30
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан "Мишээл Экспо" ХХК 20 дахь жилдээ "Улаанбаатар Барилга-2026" үзэсгэлэнг зохион байгуулна. Үзэсгэлэн 3 дугаар сарын 28-29, 4 дүгээр сарын 2-5-нд болно.

20260325-193018-file.jpeg

2026-03-25 19:30
ЭХЭМҮТ болон Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2 нь төрөлхийн гаж хөгжилтэй нярайд мэс засал хийж, оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн ажиллаж байна.

20260325-183027-file.jpeg

2026-03-25 18:30
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслолыг “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 27-нд нээхээр бэлтгэлээ хийж байна. Хөтөлбөрийг нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиар өргөжүүлэхээр төлөвлөжээ.

20260325-160039-file.jpeg

2026-03-25 16:00
Улаанбаатар хотын захиргаа ухаалаг хогийн савыг сургууль, цэцэрлэг болон олон нийтэд зориулсан газруудад байршуулж, хог хаягдлыг ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах, хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх ажил эхлүүлжээ.

20260325-150036-file.jpeg

2026-03-25 15:00
Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хуульчлах бөгөөд шүгэл үлээгчдэд 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл урамшуулал олгох зохицуулалт тусгалаа. Засгийн газар уг хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргалаа.

20260325-140034-file.jpeg

2026-03-25 14:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, орон нутгийн хөгжил, иргэдийн санал бодлыг сонсов. Тэрбээр аймгийн удирдлага, иргэдэд амжилт хүсье гэдгээ илэрхийллээ.