Улаанбаатар Барилга-2026 үзэсгэлэн зохион байгуулагдана

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Мишээл Экспо” ХХК 20 дахь жилдээ уламжлал болгон “Улаанбаатар Барилга – 2026” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам болон Барилгын хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр явагдах бөгөөд барилгын салбарын хамгийн том цуврал үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнд Монгол болон олон улсын барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Мөн үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Active Garden, Silk Road Residences, Хэв Хашмал ХХК, Моган Уул ХХК, Асиан Сити ХХК, Улз Буянт Пропертиз ХХК, Ган Тоонот Констракшн зэрэг компаниуд хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэн хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 28-29-нд барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэн, 4 дүгээр сарын 2-5-нд орон сууц, амины орон сууцны төсөл болон барилгын материалын үзэсгэлэн болно.
Барилгын салбарын ААН, байгууллагууд болон хэрэглэгчид энэхүү арга хэмжээнд оролцсоноор Монголын барилгын салбарын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх B2B уулзалт, мэргэжлийн сургалт, семинарт оролцох боломжтой юм.
