20260309-220049-file.jpeg

2026-03-09 22:00
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц барихаар төлөвлөсөн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард барилгын суурийн ажил эхэлнэ. Станц 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

20260309-200022-file.jpeg

2026-03-09 20:00
Энэ оны эхний хоёр сард Монгол Улсад импортолсон барааны 30.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, нефтийн бүтээгдэхүүн 85.8 хувийг бүрдүүлжээ. Суудлын автомашины импорт буурсан бол авто бензиний импорт өссөн байна.

20260309-193044-file.jpeg

2026-03-09 19:30
Авлигатай тэмцэх газраас 2026 оны эхний хоёр сарын хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн 128 өргөдлийг хянан шийдвэрлэж, 10 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

20260309-180055-file.jpeg

2026-03-09 18:00
"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх нийтийн тээврийн автобус 24 цагийн турш Х:19, Х:20, ШҮ:4 чиглэлүүдээр үйлчилж, зорчих үнэ, цагийн хуваарьтай танилцах боломжтой.

20260309-173043-file.jpeg

2026-03-09 17:30
2026 онд Монгол Улсад анх удаа Олимпын Таеквондогийн Ази Тивийн Аварга Шалгаруулах XXVII дугаар тэмцээн зохион байгуулагдаж, 45 орны тамирчид гурван төрлөөр өрсөлдөнө. Тэмцээн Азийн зуны спортын наадамд оролцох эрх олгох тэмцээн юм.

20260309-163040-file.jpeg

2026-03-09 16:30
Нийтийн тээврийн бодлогын газар "Дата дэүс" ХХК-тай хамтран маршрутын самбарын автоматжуулалтын системийг шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох ажлыг дуусгах шатандаа оржээ.

20260309-133025-file.jpeg

2026-03-09 13:30
E-Mongolia системд 2026 оны 1 дүгээр сарын 10-наас хойших зөрчлийн торгуулийн төлбөр төлөх шинэ үйлчилгээг нэвтрүүлж, иргэд 953 байгууллагын 230 гаруй төрлийн торгуулийг нэг дороос төлөх боломжтой боллоо.