E-Mongolia системд 2026.01.10-ны дараах зөрчлийн торгуулийн төлбөрийн үйлчилгээ нэвтрүүллээ

2026-03-09 13:301min
20260309-133025-file.jpeg
E-Mongolia системд 2026 оны 1 дүгээр сарын 10-наас хойших зөрчлийн торгуулийн төлбөр төлөх шинэ үйлчилгээг нэвтрүүлж, иргэд 953 байгууллагын 230 гаруй төрлийн торгуулийг нэг дороос төлөх боломжтой боллоо.

Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд 2026 оны 1 дүгээр сарын 10-наас хойшхи зөрчлийн торгуулийн төлбөр төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Энэхүү шинэ үйлчилгээний хүрээнд иргэд 953 байгууллагын 230 гаруй төрлийн торгуулийг нэг системээр дамжуулан шалгаж, нэмэлт шимтгэлгүйгээр төлбөрөө төлөх боломжтой боллоо.

Автомашины 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших торгуулиа төлөх бол E-Mongolia системийн “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх (2026.01.10-с хойш)” цэсийг сонгон үйлчилгээ авах юм.

Харин 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө торгуулсан тохиолдолд “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх (2026.01.10-с өмнөх)” цэс болон киоск машин, бусад төлбөрийн сувгаар төлөх боломжтой байна.