“Шинэ Улаангом” худалдааны төвийн түрээслэгчдэд нөхөн төлбөр олголоо

2026-03-09 21:301min
20260309-213031-file.jpeg
Улаангомын "Шинэ Улаангом" худалдааны төвийн шаталтын улмаас хохирсон түрээслэгчдэд "Хаан даатгал" компани 240 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.

Увс аймгийн Улаангом хотод байрлах “Шинэ Улаангом” худалдааны төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд бүрэн шатаж, 300 гаруй худалдаа эрхлэгчид эд хөрөнгөөрөө хохирсон юм. “Хаан даатгал” компани энэ сарын 7-ны өдөр тус худалдааны төвийн 110 түрээслэгчдэд даатгалын нөхөн төлбөр олголоо. Даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь 240 орчим сая төгрөг бөгөөд нэг бүрт 15-20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Худалдаа эрхлэгчид нөхөн төлбөр авснаар ажиллаж амьдрах урам зориг нь сэргэсэн гэдгээ илэрхийлжээ. Мөн “Шинэ Улаангом” худалдааны төвийг шинээр барихад зориулан улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн байна.