Жүдоч Б.Баасанхүү Их Дуулга тэмцээнд оролцохоор төлөвлөж байна

2026-03-09 15:301min
20260309-153032-file.jpeg
Олимпын мөнгөн медальт жүдоч Б.Баасанхүү амаржсаны дараа спортоос түр завсарлага авсан ч ирэх тавдугаар сард Их Дуулга тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга жүдоч Б.Баасанхүү амаржсаны дараа спортоос түр завсарлага авсан юм. Тэрбээр ирэх тавдугаар сард Тажикистаны Душанбе хотод болох Их Дуулга тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.

26 настай Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хамгийн сүүлд 2024 онд олимпын мөнгөн медаль хүртсэнийхээ дараа олон улсын тэмцээнд оролцоогүй байсан юм. Одоогоор тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааны 15-д 2,625 оноогоор жагсаж байна.

Б.Баасанхүү олимп, дэлхийн медалиас гадна Их Дуулгын нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. Тэрбээр хоёр жилийн өмнө Душанбегийн Их Дуулга тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Мөн Мастерс тэмцээнээс нэг хүрэл медаль хүртэж, тивийн аварга болж байсан туршлагатай.