20260129-150614-file.jpeg

2026-01-29 15:06
Энэ сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргасан байна.

быы.jpg

2026-01-29 15:05
Гитарчин Д.Өлзий-Орших цаанаа л нэг ёжтой. Ямартай ч түүнийг ийнхүү ёжтой гэдгийг Шангриллаа, Таванбогдтой холбоотой постноос харж болно. Тархи толгой нь хөнгөн ажилладаг Д.Өлзий-Орших “Гадуур эдийн засгийн нөхцөл байдал ямар хүнд байгааг Шангрилла бууз хийж, Таван богд ууц чанаж байгаагаас харж болно. Тэгэхдээ Самсунг яаж ч миарсан кимчи хийдэггүй, Эйпл яасан ч Бүүргэрийн газар байгуулдаггүй. […]

20260129-120609-file.jpeg

2026-01-29 12:06
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх шаардлагатай.

20260129-110615-file.jpeg

2026-01-29 11:06
2026 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарт амжилт гаргасан тэргүүний малчин, саальчин, фермер, тариаланчдыг шалгаруулж, нийт 121 малчин, 10 саальчин, 10 фермер, 21 тариаланчыг Улсын аваргаар тодрууллаа.

20260129-090623-file.jpeg

2026-01-29 09:06
Монгол Үндэсний Бөхийн Холбоо ирэх хоёрдугаар сард Монгол Бөхийн Өргөөд зохион байгуулагдах үндэсний бөхийн болон цагаан сарын баярт зориулсан барилдааны хуваарийг танилцууллаа.

20260129-080612-file.jpeg

2026-01-29 08:06
Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум төгрөг хүртэл байхаар баталлаа.

20260129-070038-file.jpeg

2026-01-29 07:00
Улаанбаатар болон 21 аймгийн төвийн агаарын чанарын мэдээллийг бодит цагийн горимоор нэгтгэн харуулах шинэ платформыг албан ёсоор нээлээ. Платформ нь олон улсын стандартад нийцсэн автомат станцуудын өгөгдлийг боловсруулж, олон нийтэд хүртээмжтэй байдлыг сайжруулна.