Гитарчин Д.Өлзий-Орших: Самсунг яаж ч миарсан кимчи хийдэггүй, Эйпл яасан ч Бүүргэрийн газар байгуулдаггүй
2026-01-29 15:051min

Гитарчин Д.Өлзий-Орших цаанаа л нэг ёжтой. Ямартай ч түүнийг ийнхүү ёжтой гэдгийг Шангриллаа, Таванбогдтой холбоотой постноос харж болно.
Тархи толгой нь хөнгөн ажилладаг Д.Өлзий-Орших “Гадуур эдийн засгийн нөхцөл байдал ямар хүнд байгааг Шангрилла бууз хийж, Таван богд ууц чанаж байгаагаас харж болно.
Тэгэхдээ Самсунг яаж ч миарсан кимчи хийдэггүй, Эйпл яасан ч Бүүргэрийн газар байгуулдаггүй.
Манай Монголын том бизнэсээ гэж” хэмээн Монголын том бизнестэй “нөхдийг” хөөрхөн чимхээд авчээ.
Н.Шархүү
