Дархан аварга Н.Батсуурь допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандав2026-01-20 18:30Дархан аварга Н.Батсуурь допингийн эсрэг байгууллагын ойр ойрхон шинжилгээ авах, байршлын мэдээлэл шаардах үйл ажиллагааг үндэслэлгүй дарамт гэж үзэж, үүнд хяналт, хариуцлага алдагдсан гэж шүүмжиллээ.Дэлгэрэнгүй
Цахим орчинд хуурамч зар ашиглан 750,000 төгрөг залилжээ2026-01-20 17:01Сар шинийн баярын үеэр цахим орчинд хуурамч зар ашиглан иргэдээс урьдчилгаа төлбөр авч залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж байна. Иргэд мэдээллийг сайтар нягтлахыг анхааруулж байна.Дэлгэрэнгүй
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарснаас эрчим хүчний хязгаарлалт хийж байна2026-01-20 16:01Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гарсан гэмтлийн улмаас тодорхой байршлуудад 1.5 цагийн турш цахилгаан хязгаарлалт хийж байна. Тоноглолтыг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна.Дэлгэрэнгүй
АНУ Европын зарим оронд худалдааны татвар ногдуулснаар алт, мөнгөний үнэ өсөв2026-01-20 15:01АНУ Европын есөн улсад 10-25 хувийн худалдааны татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа алт, мөнгөний үнэ дэлхийн зах зээлд шинэ дээд хэмжээнд хүрч, хөрөнгийн биржүүдийн гол индексүүд унав.Дэлгэрэнгүй
Цагаан сарын тавгийн идээний ааруулын үнэ 250-300 мянган төгрөгт хүрчээ2026-01-20 14:00Цагаан сарын баярт зориулсан тавгийн идээний ааруулын үнэ килограмм тутамд 30,000-65,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж, иж бүрдлээр 250,000-343,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.Дэлгэрэнгүй
Малайзын Давж заалдах шатны шүүх Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгожээ2026-01-20 13:012006 онд Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон байна. Хохирогчийн тал дээд шатны шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байна.Дэлгэрэнгүй
Тэмээн поло бол Монгол бахархал2026-01-20 11:31Өвөл цагийн аялал жуулчлалын нэрийн хуудас, говь нутгийн бахархал болсон “Тэмээн поло” спорт сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж байна. Морин полог бодвол илүү хүч чадал, тэвчээр, басхүү тэмээтэйгээ ойлголцох асар их мэдрэмж шаарддаг энэ спортын талаар бид Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбооны Дэд ерөнхийлөгч Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэмээн поло гэхээр хүмүүс их сонирхож хүлээж […]Дэлгэрэнгүй
Монгол эрэгтэй баг хятад пүүл бильярдын дэлхийн цомын анхны аварга боллоо2026-01-20 11:00Австралид болсон хятад пүүл бильярдын багийн дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголын эрэгтэй баг алтан медаль хүртэн аварга болов. Багийн ахлагч Э.Тэмүүжин нь heyball спортын анхны азийн аварга юм.Дэлгэрэнгүй
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна2026-01-20 10:30Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын яам хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хуулийн төсөл нь иргэдэд хувийн нэмэлт тэтгэвэр хуримтлуулах боломжийг хуульчлахад чиглэсэн.Дэлгэрэнгүй
“Хангайн Бор” киноны зохиолыг Жон Фуско, Жиованни Фуско нар бичиж байна2026-01-20 09:30"Хангайн Бор" киноны зохиолыг Холливудын зохиолч Жон Фуско болон түүний хүү Жиованни Фуско нар бичиж байгаа бөгөөд уг бүтээл нь Монголын нүүдэлчдийн гүн ухаанд тулгуурласан дэлхийн үзэгчдэд зориулагдсан кино болох юм.Дэлгэрэнгүй