Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарснаас эрчим хүчний хязгаарлалт хийж байна

2026-01-20 16:011min
20260120-160128-file.jpeg
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гарсан гэмтлийн улмаас тодорхой байршлуудад 1.5 цагийн турш цахилгаан хязгаарлалт хийж байна. Тоноглолтыг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна.

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарснаас үүдэн тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед зуухны халах гадаргууд гэмтэл үүссэн нь цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд хүргэсэн байна. “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК энэ хязгаарлалтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх юм. Эрчим хүчний яам хэрэглэгчдийг эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахыг уриалж байна. Гэмтлийг 24 цагийн дотор засварлах ажлыг зохион байгуулж байна.