20260125-133027-file.jpeg

2026-01-25 13:30
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал 1 дүгээр сарын 26-нд эхэлж, бие даалтын долоо хоног болон улирлын амралт зохион байгуулагдана. Мөн 1-5 дугаар ангийн сурагчид үндэсний сүү уух шинэ журам хэрэгжиж эхэлнэ.

20260125-120038-file.jpeg

2026-01-25 12:00
Дүнжингарав дахь дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих ажлын тендерийг зарлаж, материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний дотор хүлээн авна. Төслийн төсөв 17.3 тэрбум төгрөгөөр батлагдсан.

20260125-100039-file.jpeg

2026-01-25 10:00
"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн инженерүүд дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг 18 цагийн дотор засварлаж, өнөө орой залгах гэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар засварчдын хөдөлмөрийг үнэлж, цалин хөлсийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

20260124-150112-file.jpeg

2026-01-24 15:01
УИХ-ын дарга Н.Учрал болон бусад гишүүд зүүн бүсийн аймагт ажиллаж, орон нутгийн иргэдийг татварын бодлогоор дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах, хууль бус үйлдлийг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.

20260124-130101-file.jpeg

2026-01-24 13:01
Нийслэлийн гэр хорооллыг ухаалаг дэд бүтэц бүхий ногоон орон сууцжуулалтаар шинэчлэх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төсөл Баянхошуу, Шархад дэд төвд үргэлжилж байна. Төслийн хэрэгжилтээр 5000 нүхэн жорлон устгагдах юм.

20260124-120036-file.jpeg

2026-01-24 12:00
НИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй зөвлөлийн гишүүд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын Эрэлч нохой сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд 53 нохой байдаг бөгөөд зургаан нь мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр ажиллаж байна.