20260110-173037-file.jpeg

2026-01-10 17:30
Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг цэргийн онц байдал тогтоох оролдлогын хэргээр шүүн хэлэлцэж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол цаазын ял эсвэл бүх насаар хорих ял оноох боломжтой.

20260110-143032-file.jpeg

2026-01-10 14:30
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан 14 дэх удаагийн шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж, 5800 шатарчин өрсөлдөж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

20260110-130042-file.jpeg

2026-01-10 13:00
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдэд долоо хоногт гурван удаа сүү өгөх “Сүүн дархлаа” хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлнэ. Үйлдвэрүүдтэй хамтран дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

20260110-103034-file.jpeg

2026-01-10 10:30
Дундговь аймгийн зүүн бүсийн адуучин тэмцээн 2026 оны 01-р сарын 08-нд Баянжаргалан суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд бүс нутгийн шилдэг адуучид оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөн.