65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр шинэ аварга болов
2026-01-10 10:001min

МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр түрүүлж, Д.Төрбаяр хоёр дахь жилдээ мөнгөн медаль хүртлээ.
МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр түрүүллээ. Тэрбээр 2025 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан аварга болжээ.
Баянгол дүүргийн “Аваргууд” академийн тамирчин Д.Төрбаяр 65 кг-ын жинд хоёр жил дараалан финалд шалгарч, хоёр удаа мөнгөн медаль хүртсэн байна.
Хүрэл медалийг “Байдрагийн хүчтэн” дэвжээний Я.Үржинжав болон “Тэх Мөнх” клубийн Б.Гантулга нар хүртжээ.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн дүн:
1. Б.Зэнээмэдэр (Хилчин)
2. Д.Төрбаяр (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
3. Я.Үржинжав (Байдрагийн хүчтэн)
3. Б.Гантулга (Тэх Мөнх)
